Хөлдөөсөн нимбэг, цагаан гаа нь гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэж тураадаг
Хөлдөөсөн нимбэг, цагаан гаа нь гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэж тураадаг
Эрүүл, зөв аргаар турахыг хүссэн охид, эмэгтэйчүүддээ зориулан тэдний хүсэлтийн дагуу энэхүү жорыг орууллаа. Цагаан гаа болон нимбэг нь хүний гэдэс дотор, ходоод, цусны эргэлт, тархи мэдрэлийн судас гээд бүхий л талын ач холбогдолтой бөгөөд хоолны зуршлыг бууруулах, жин хасах, үс, зүс, шүдийг цайруулж тунгалаг гэрэлтсэн болгох зэрэг олон талын тустай хүнснүүд юм. Эдгээр хүнсийг хэрэглэхэд хялбар бөгөөд органик аргаар хэрэглэж байя гэвэл хөлдөөж хэрэглэж болно.
1.Эхлээд нимбэгний шүүсийг хэрхэн хөлдөөх аргыг сурцгаая. Шинэхэн том нимбэгийг хүйтэн усаар сайтар угаана.
2.Ингээд ногооны хальс үрэгч ашиглана.
3.Нимбэгний гаднах хальсыг өнгөцхөн үрж аваарай.
4.Нимбэгийг голоор нь хувааж доторх үрийг ялгаж салгаж аваарай. Өмнө нь үрж авсан нимбэгний хальсыг хөлдөөгчний суурьны доор тавьж өгөөрэй. Учир нь нимбэгний хальсанд шүүснээс нь дутахааргүй олон төрлийн ач тустай амин байдаг тул ийнхүү хамт хөлдөөж хэрэглэхэд илүү үр дүнтэй.
5.Ингээд нимбэгний шүүсийг шахна. Танд зориулалтын шүүс шахагч байвал сайн.
6.Хэрвээ зориулалтын шүүс шахагч байхгүй бол энгийн хавчуур ашиглан шүүсийг шахахад амархан байдаг.
7.Нимбэгний үлдсэн хальсыг хаялгүйгээр бүлээн усанд хийж ууж хэрэглэж болно шүү.
8.Ингээд шахсан шүүсийг хөлдөөгчний хөлдөөгч сууринд хийнэ.
9.Хөлдөөгчинд хийж хонуулахад тэс хөлдсөн байх болно. Хөлдсөн нимбэгний шүүсийг агаар орохооргүй гялгар торонд хийж хөлдөөгчинд нь хадгалаж хэрэглэнэ.
10.Мөн хөлдөөх нимбэгний шүүсэн дээр минтний навч /гааны навч/ хийж хөлдөөвөл таны жинг түргэн хасах болно.
11.Харин цагаан гааг хэрхэн хөлдөөх вэ? Цагаан гааны шүүсийг шахаж нухаш болгон хөлдөөх аргууд байдаг.
12.Цагаан гааг аль болох жижиглэн хэрчинэ.
13.Ингээд хэрчсэн цагаан гаагаа автомат холигчинд хийнэ. Дээрээс нь 1 цайны аяга цэвэр, хүйтэн ус хийгээрэй. Ингээд цагаан гаа сайтар бутарч өтгөн болтол миксэрдэнэ. Дараа нь нарийн шүүр эсвэл марла ашиглан өтгөн тунасан хэсгийг шүүж аваад цэвэр шүүсийг ялгана.
14.Ингээд шүүс авсан өтгөн хэсгийг хөлдөөж хэрэглэнэ.
15.Мөн шахсан шүүсийг нь ч хөлдөөж хэрэглэнэ. Тус бүр хөргөгчинд хонуулаад хөлдөөж хэрэглэнэ.
16.Дээрх аргаар хөлдөөсөн нимбэгний шүүс болон цагаан гааг хэрэглэхдээ өглөө бүр өлөн байхдаа халуун бүлээн усанд нэг ширхэгийг хийж ууна. Мөн өдөр, үд, оройн цагаар энэ мэтчилэн ууна. Үүнээс гадна жимсний коктейл, жимсний цай, липтон цай зэрэгт хийж ууж болно. Энэ нь таны хоолны зуршлыг бууруулж, жин барих улмаар жин хасч тураах, шүд болон царайг цайруулах, гэрэлтүүлэх, зүрх, судас, мэдрэлийн бүхий л талын үйл ажиллагааг тэтгэх ач тустай гэдгийг анхаараарай.
ref: http://www.1000jor.mn/recipes/more/369
No comments:
Post a Comment