Эмийн талаар таны мэдлэгт
1. Эм хэрэглэсний дараа ямар нэг гаж нөлөө танд илэрвэл эмчид хандаж, зөвлөлгөө авна уу. Ихэнх эмүүдийн гаж нөлөө эмийн тунг бууруулах ба эсвэл хэрэглэхээ зогсооход арилдаг.
2. Тайвшруулах, нойрсуулах, харшлын эсрэг үйлдэлтэй эмийг ууж байгаа үед машин жолоодох зэрэг анхаарал шаардагдах ажил эрхэлж болохгүй.
3. Зарим эмийн бэлдмэлийн найрлага дахь сорбитол, глицерол зэрэг туслах бодисууд нь суулгалт үүсгэж болзошгүй.
4. Ихэнх эмийн бэлдмэлийг жирэмсэн үед, ялангуяа жирэмсний эхний 3 сард, мөн хөхүүл үед хэрэглэж болохгүй.
5. Зарим эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг угжаар хоолловол зохино.
6. Хэрэв та уг эмийг урьд нь хэрэглэхэд харшил өгч байсан бол тухайн эмийн найрлагад орсон идэвхитэй ба туслах бодист таны бие хэт мэдрэг байна гэсэн үг. Иймд уг эмийг дахин хэрэглэж болохгүй.
7. Сироп, хөвмөл (суспензи) хэлбэртэй эмийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
8. Эмийг нарны шууд тусгалаас хамгаалж хуурай, сэрүүн нөхцөлд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
9. Судсаар хэрэглэх эмийн бэлдмэлийг 18-22 градуст 2-оос доошгүй цаг байлгавал зохино.
10. Эмийн тун хэтэрсэн үед яаралтай эмчид хандах ба эмнэлгийн тусламж авах хүртэл ходоод угаах, идэвхижүүлсэн нүүрс уулгах, цэвэр агаараар амьсгалуулах зэрэг арга хэмжээ авна.
11. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед ихэнх эмийн бэлдмэлийг хэрэглэх цээртэй байдаг тул эмчээс зөвлөлгөө авна уу.
12. Зарим эм удаан хугацааны турш хэрэглэхэд эмийн дасал, эмийн хамааралт байдал үүсч болох ба мөн эмчилгээнээс гэнэт хасахад өвчний шинж тэмдгүүд дахин илэрч болохыг анхаарна уу.
13. Настай хүмүүст ихэнх эмийн бэлдмэлийн ялгаралт буурдаг тул тунг багасгах шаардлага гардаг.
14. Зүрхний дутагдал, элэг, бөөрний эмгэгтэй хүмүүс эмийг болгоомжтой хэрэглэнэ.
15. Архи, тамхи хэрэглэх нь эмийн үр дүнг бууруулж болзошгүйг анхаарна уу.
16. Хэрэв та контакт линз зүүдэг бол нүдэнд эмийн бэлдмэл дусаахын өмнө линзийг авч, 15 минутын дараа дахин зүүнэ үү.
17 . Эмийн хадгалах хугацаа өнгөрсөн бол хэрэглэхгүй.
18. Эмийн бэлдмэлийн чанар нь алдагдаж болох тул зориулалтын бус саванд хийж, хадгалж болохгүй.
19. Арьсан дээр нааж хэрэглэх бэлдмэлийг биеийн гадаргуу дээр байгаа тос, хөлсийг сайтар арчиж авсны дараа наана.
No comments:
Post a Comment