Tuesday, December 13, 2016

Ногоон цай компьютерийн хортой цацрагаас хамгаалдаг

Ногоон цай компьютерийн хортой цацрагаас хамгаалдаг



Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ.

Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг шахан зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байгааг олж тогтоосон байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ.

Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж.

Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна.

Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй.

Тиймээс өдөржингөө компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж.

Цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна ногоон цай цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг.

Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.

Өмнө нь ногоон цай нь хорт хавдрын эсрэг өндөр үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай зэрэг нь судалгаагаар тогтоогдсон юм.
Р амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг.

Тиймээс улайж, өвдсөн нүд угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна.
Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.


Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.

Хөлдөөсөн нимбэг, цагаан гаа нь гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэж тураадаг

Хөлдөөсөн нимбэг, цагаан гаа нь гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэж тураадаг


Хөлдөөсөн нимбэг, цагаан гаа нь гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэж тураадаг
Эрүүл, зөв аргаар турахыг хүссэн охид, эмэгтэйчүүддээ зориулан тэдний хүсэлтийн дагуу энэхүү жорыг орууллаа. Цагаан гаа болон нимбэг нь хүний гэдэс дотор, ходоод, цусны эргэлт, тархи мэдрэлийн судас гээд бүхий л талын ач холбогдолтой бөгөөд хоолны зуршлыг бууруулах, жин хасах, үс, зүс, шүдийг цайруулж тунгалаг гэрэлтсэн болгох зэрэг олон талын тустай хүнснүүд юм. Эдгээр хүнсийг хэрэглэхэд хялбар бөгөөд органик аргаар хэрэглэж байя гэвэл хөлдөөж хэрэглэж болно.



1.Эхлээд нимбэгний шүүсийг хэрхэн хөлдөөх аргыг сурцгаая. Шинэхэн том нимбэгийг хүйтэн усаар сайтар угаана.

2.Ингээд ногооны хальс үрэгч ашиглана.

3.Нимбэгний гаднах хальсыг өнгөцхөн үрж аваарай.

4.Нимбэгийг голоор нь хувааж доторх үрийг ялгаж салгаж аваарай. Өмнө нь үрж авсан нимбэгний хальсыг хөлдөөгчний суурьны доор тавьж өгөөрэй. Учир нь нимбэгний хальсанд шүүснээс нь дутахааргүй олон төрлийн ач тустай амин байдаг тул ийнхүү хамт хөлдөөж хэрэглэхэд илүү үр дүнтэй.

5.Ингээд нимбэгний шүүсийг шахна. Танд зориулалтын шүүс шахагч байвал сайн.

6.Хэрвээ зориулалтын шүүс шахагч байхгүй бол энгийн хавчуур ашиглан шүүсийг шахахад амархан байдаг.

7.Нимбэгний үлдсэн хальсыг хаялгүйгээр бүлээн усанд хийж ууж хэрэглэж болно шүү.

8.Ингээд шахсан шүүсийг хөлдөөгчний хөлдөөгч сууринд хийнэ.

9.Хөлдөөгчинд хийж хонуулахад тэс хөлдсөн байх болно. Хөлдсөн нимбэгний шүүсийг агаар орохооргүй гялгар торонд хийж хөлдөөгчинд нь хадгалаж хэрэглэнэ.

10.Мөн хөлдөөх нимбэгний шүүсэн дээр минтний навч /гааны навч/ хийж хөлдөөвөл таны жинг түргэн хасах болно.

11.Харин цагаан гааг хэрхэн хөлдөөх вэ? Цагаан гааны шүүсийг шахаж нухаш болгон хөлдөөх аргууд байдаг.

12.Цагаан гааг аль болох жижиглэн хэрчинэ.

13.Ингээд хэрчсэн цагаан гаагаа автомат холигчинд хийнэ. Дээрээс нь 1 цайны аяга цэвэр, хүйтэн ус хийгээрэй. Ингээд цагаан гаа сайтар бутарч өтгөн болтол миксэрдэнэ. Дараа нь нарийн шүүр эсвэл марла ашиглан өтгөн тунасан хэсгийг шүүж аваад цэвэр шүүсийг ялгана.

14.Ингээд шүүс авсан өтгөн хэсгийг хөлдөөж хэрэглэнэ.

15.Мөн шахсан шүүсийг нь ч хөлдөөж хэрэглэнэ. Тус бүр хөргөгчинд хонуулаад хөлдөөж хэрэглэнэ.

16.Дээрх аргаар хөлдөөсөн нимбэгний шүүс болон цагаан гааг хэрэглэхдээ өглөө бүр өлөн байхдаа халуун бүлээн усанд нэг ширхэгийг хийж ууна. Мөн өдөр, үд, оройн цагаар энэ мэтчилэн ууна. Үүнээс гадна жимсний коктейл, жимсний цай, липтон цай зэрэгт хийж ууж болно. Энэ нь таны хоолны зуршлыг бууруулж, жин барих улмаар жин хасч тураах, шүд болон царайг цайруулах, гэрэлтүүлэх, зүрх, судас, мэдрэлийн бүхий л талын үйл ажиллагааг тэтгэх ач тустай гэдгийг анхаараарай.

ref: http://www.1000jor.mn/recipes/more/369

Monday, December 12, 2016

Хар манжин

Хар манжингийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө


Сүүлийн үед хүрэн манжин нь цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлдөг олон талын ашиг тустай гэдэг нь тогтоогдсон.

Тэгвэл хар манжин ч гэсэн  хүний эрүүл мэндэд сайн гэдэг нь тогтоогджээ.

Хар манжин нь нойр булчирхайн инсулин ялгаруулалтыг нэмэгдүүлсэнээр цусан дахь сахарыг тэнцвэржүүлж сахарын өвчний эсрэг үр нөлөө үзүүлдэг байна.

Түүнчлэн архаг бронхит болон ханиадыг үр дүнтэй эмчилнэ.

Хар манжин нь антиоксидантаар баялаг юм.
Үүнд:Хорт хавдрын эсийг хүчтэй дарангуйлж  тархалтыг удаашруулах ба уг өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийлнэ.Үрэвсэлийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул өвдөлтийг намдаана.

Бие дах нөхөн сэргээлт эрчимтэй явагдаж эс залуужсанаар арьс, үс гэх мэтчилэн гоо сайхны асуудлууд бүрэн шийдэгдэж хөгшрөлтийн эсрэг нөлөө үзүүлнэ.

Мөн элэгний үйл ажиллагааг дэмжсэнээр ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлнэ. Бамбай булчирхайн өвчнийг эмчилнэ.

Бөөр болон цөсөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх ба жижиг хэмжээний элсэнцэр үүссэн тохиолдолд биеэс хөөн гадагшлуулна.

Ходоод гэдэсний үйл ажиллагааг хямрахаас сэргийлнэ.

Бие дах С витаминыг нөхөх төдийгүй олон төрлийн эрдэс минералаар баялаг тул дархлааг сайжруулна.

Биед хуримтлагдсан хоол тэжээлийн үлдэгдлийг задалж гадагшлуулан, холестеринийг бууруулж биеийг хоргүйжүүлснээр жин бууруулна.

Илүүдэл жинтэй хүмүүст хамгаас чухал

Илүүдэл жинтэй хүмүүст дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм хамгаас чухал


ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээр дэлхийд  илүү жинтэй хүний тоо хоёр тэрбумд  хүрээд байгаа бөгөөд эрдэмтдийн тооцоолсноор 2025 он гэхэд  энэ тоо хоёр дахин өсөх магадлалтай байна.

Таргалалттай холбоотой эрүүл мэндийн зардал ч үүнийг даган өсч байгаа. Таргалалтын хамгийн лидер орон АНУ-д энэ зардал жилд бараг 60 тэрбум хүрдэг ажээ.

Дэлхий дахинд төдийгүй манайд ч гэсэн энэ өвчин ихэсч буй. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд турах нь бараг “мөрөөдөл” болсон гэхэд хилсдэхгүй.  Иймд  гоо сайхан болон  эрүүл мэндийн гол “дайсан” болсон таргалалтын талаар “Гурван гал”эмнэлгийн дотор, зүрх судасны их эмч Ж.Нэргүйгээс дараах зөвлөгөөг авсан юм.

ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮМҮҮСИЙН 80 ХУВЬД НЬ ЧИХРИЙН ШИЖИН ҮҮСДЭГ


-Манайд сүүлийн жилүүдэд илүү  жин, таргалалттай насанд хүрсэн хүний тоо ихсэх хандлагатай байгаа. Мөн  хүүхэд өсвөр насныхан  жин нэмж байгаа нь эмч нарын санааг  зовоосон асуудлуудын нэг болоод байна. Тиймээс хоёулаа энэ сэдвээр яриагаа эхлэе?

-Манай улсад сүүлийн үед хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор жингийн илүүдэлтэй хүмүүсийн тоо олширсон. Хүмүүсийн боловсролын төвшин өндөр, мэдээлэл авах боломж нээлттэй байгаа өнөө үед эрүүл мэнддээ анхаарч өвчнөөс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Биеийн жингийн илүүдэл нь зүрх судасны өвчнөөр өвчлөх анхдагч хүчин зүйл болдог. Зүрх судасны, чихрийн өвчин, хорт хавдар нь дэлхийн хүн амын 43, нас баралтын 60 хувийг эзэлж байна.


Биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн 80  хувьд нь чихрийн өвчин үүсдэг. Иймд энэ өвчний талаарх анхан шатны ойлголт өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэхэд нь туслах, өвчин туссан тохиолдолд эмчилж, сэтгэлийн дэм өгөхийн төлөө бид ажиллаж байна.

-Өндөр хөгжилтэй орнуудад хэт таргалалттай хүмүүст ходоод тайрах, ходоодны амсар боох, ходоодонд баллон тавих гэх мэт мэс заслын эмчилгээ эрчимжиж байгаа гэж дуулсан. Харин манайд  бүсгүйчүүдийн энэ “мөрөөдөл”-ийг ашиг орлого хөөсөн хэн нэгэн овжноор ашиглан бусдын эрүүл мэндийг хохироох явдал байнга шахуу л гардаг.  Энэ тухай?
-Таргалалттай хүмүүс ядрах, сульдах, нойр хүрэх, өтгөн хатах, үе мөч өвдөх даралт ихсэх гэх мэт зовиур хэлдэг ч  хоолны дуршил өндөр байгаа талаар хэзээ ч зовиурладаггүй. Гэтэл энэ нь цаанаа  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд, өвчин үүсгээд яваад байдаг. Тиймээс  биеийн жингийн илүүдлээс аль болох урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Хүмүүс зөв амьдралын хэв маягийг баримталж сурах хэрэгтэй байна.


Зөв амьдралын хэв маяг гэдэг нь зохистой, эрүүл аюулгүй хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийж,  биеийн жингийн индексээ  хэвийн хэмжээнд барьж, архи, тамхи хэрэглэхгүй байх юм.



ДОЛОО ХОНОГТ 3-5 УДАА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙГЭЭРЭЙ

-Орчин үед хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ илүү жинтэй болоход нөлөөлнө биз?

-Хөдөлгөөний хомсдол, суугаа амьдралын хэв маяг нь таргалалтын хүчин зүйлүүдийн нэг  яах аргагүй мөн. Хотжилт нийгмийн хөгжлийг дагаад хүний хөдөлгөөн эрс хязгаарлагдан идэвхгүй байдал үүсч байна. Иймд дасгал хөдөлгөөн тогтмол хийж байх хэрэгтэй. Дасгал хийхдээ долоо хоногт 3-5 удаа эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Нэг хийхдээ 30 минутаас дээш хугацаанд үргэлжлүүлэн хийх ёстой. Тухайлбал, спортын аль нэг төрлөөр хичээллэх, явган явах, усанд сэлэх, иогийн дасгал хийх, бүжиглэх гэх мэт. Хоёрдугаарт, хоолны дэглэм болон хоолны бүтэц чухал. Хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэж, өөх тос багатай, амархан шингэдэг хоол идэх хэрэгтэй.  Мөн тодорхой хэмжээнд цэвэр агаарт явж байх нь зүйтэй. Ингэснээр биеийн жингийн илүүдлээс өөрсдийгөө сэргийлж болно. Биеийн жингээ тогтмол барьж чадсанаар зүрх судас болон чихрийн шижин, да¬ралт ихсэх өвчнөөс өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой. Хүний бие организм нь дасгал хөдөлгөөний ачаар цусан дахь чихрийг задалж, энергийн эх үүсгэврийг бий болгодог. Биеийн жин нэг кг-аар нэмэгдэхэд артерын даралт хоёр мм мөнгөн усны баганаар ихэсч байдаг.


-Биеийн жингээ хэвийн  хэмжээнд барьж чадвал олон өвчнөөс сэргийлж чадна гэж та хэллээ. Хүмүүс илүүдэл жинтэй байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

– Жингийн илүүдэлтэй эсэхээ мэдэхийн тулд биеийн жингийн индексээ бодож сурах хэрэгтэй. Үүнийг бодохын тулд өөрийнхөө биеийн жинг өндрийнхөө кв-т хуваана. Биеийн жингийн индекс /БЖИ/-ийн хариу нь 18-25кг/м2-ын  хооронд гарч байвал хэвийн жинтэй байна гэсэн үг. 25-29 25кг/м2 гарч байвал биеийн жингийн илүүдэлтэй, 30-аас дээш байвал тарга¬лалт¬тай  гэж үзнэ. Мөн эрэгтэй хүний хэвлийн тойрог 90, эмэгтэй хүнийх 80 см байвал хэвийн байна гэсэн үг. Үүнээс илүү байвал төвийн таргалалттай, дотор өөхтэй гэж үздэг. Жишээ, 1,75 см өндөр, 95 кг жинтэй хүн байна гэж үзвэл 95 кг/170см2 хуваахад 32 гарч байна. Энэ хүний хувьд таргалалтын нэгдүгээр зэрэгтэй гэсэн үг.

-Хэрэв  илүүдэл жинтэй байвал яах вэ?
-Хэрэв жингийн илүүдэлтэй байвал хамгийн түрүүнд цусан дахь чихрийн болон өөх тос /холестрин, өндөр ба бага нягтралтай липопротеид,/-ны хэмжээгээ тодорхойлуулах болон артерийн даралтаа заавал хэмжүүлэх хэрэг¬тэй. Мөн таргалалттай тэмцэхийн тулд хоёрдугаарт зөв зохистой хооллох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гурван цагаан хор / давс, элсэн чихэр, өөх/-ыг бага хэрэглэх,хүнсний ногоо болон жимс, ширхэглэг  бүтээгдэхүүн /цэцэгт байцаа, лууван, вандуй/ түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн долоо хоногт хоёр удаа цагаан мах буюу загас, тахианы мах идэж байвал зүгээр.  Дасгал хөдөлгөөн хийхдээ тогтмол, идэвхтэй, эрчимтэйгээр биенд их ачаалал өгч байхаар хийх ёстой. Явган явлаа гэж бодоход хурдан хэмнэлттэй алхах, гүйх, шогших гэх мэт.

Эмийн талаар

Эмийн талаар таны мэдлэгт

1. Эм хэрэглэсний дараа ямар нэг гаж нөлөө танд илэрвэл эмчид хандаж, зөвлөлгөө авна уу. Ихэнх эмүүдийн  гаж нөлөө эмийн тунг бууруулах ба  эсвэл хэрэглэхээ зогсооход арилдаг.

2. Тайвшруулах, нойрсуулах, харшлын эсрэг үйлдэлтэй эмийг ууж байгаа үед машин жолоодох зэрэг анхаарал шаардагдах ажил эрхэлж болохгүй.

3. Зарим эмийн бэлдмэлийн найрлага дахь сорбитол, глицерол зэрэг туслах бодисууд нь суулгалт үүсгэж болзошгүй.

4. Ихэнх эмийн бэлдмэлийг жирэмсэн үед, ялангуяа жирэмсний эхний 3 сард, мөн хөхүүл  үед хэрэглэж болохгүй.

5. Зарим эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. Хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хүүхдийг угжаар хоолловол зохино.

6. Хэрэв та уг эмийг урьд нь хэрэглэхэд харшил өгч байсан бол тухайн эмийн найрлагад орсон идэвхитэй ба туслах бодист таны бие хэт мэдрэг байна гэсэн үг. Иймд уг эмийг дахин хэрэглэж болохгүй.

7. Сироп, хөвмөл (суспензи) хэлбэртэй эмийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.

8. Эмийг нарны шууд тусгалаас хамгаалж хуурай, сэрүүн нөхцөлд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

9. Судсаар хэрэглэх эмийн бэлдмэлийг 18-22 градуст 2-оос доошгүй цаг байлгавал зохино.

10. Эмийн тун хэтэрсэн үед яаралтай эмчид хандах ба эмнэлгийн тусламж авах хүртэл ходоод угаах, идэвхижүүлсэн нүүрс уулгах, цэвэр агаараар амьсгалуулах зэрэг арга хэмжээ авна.

11. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед ихэнх эмийн бэлдмэлийг хэрэглэх цээртэй байдаг тул эмчээс зөвлөлгөө авна уу.

12. Зарим эм удаан хугацааны турш хэрэглэхэд эмийн дасал, эмийн хамааралт байдал үүсч болох ба мөн эмчилгээнээс гэнэт хасахад өвчний шинж тэмдгүүд дахин илэрч болохыг анхаарна уу.

13. Настай хүмүүст ихэнх эмийн бэлдмэлийн ялгаралт буурдаг тул тунг багасгах шаардлага гардаг.

14. Зүрхний дутагдал, элэг, бөөрний эмгэгтэй хүмүүс эмийг  болгоомжтой хэрэглэнэ.

15. Архи, тамхи хэрэглэх нь эмийн үр дүнг бууруулж болзошгүйг анхаарна уу.

16. Хэрэв та контакт линз зүүдэг бол нүдэнд эмийн бэлдмэл дусаахын өмнө линзийг авч, 15 минутын дараа дахин зүүнэ үү.

17 . Эмийн хадгалах хугацаа өнгөрсөн бол хэрэглэхгүй.

18. Эмийн бэлдмэлийн чанар нь алдагдаж болох тул зориулалтын бус саванд хийж, хадгалж болохгүй.

19.  Арьсан дээр нааж хэрэглэх бэлдмэлийг биеийн гадаргуу дээр байгаа тос, хөлсийг сайтар арчиж авсны дараа наана.

ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН УРСГАЛЫГ БУУРУУЛАХААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ИРГЭДИЙН УРСГАЛЫГ БУУРУУЛАХААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

“Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчнийг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр ЭМЯ дээр болж байгаа бөгөөд эрхзүйн орчинг шинэчлэх, санхүүжилтийг оновчтой болгох гарцыг тодорхойлж, шинэ технологи, оношилгоо,

эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхэд гадны улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.



Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлж байгаа өвчний тоог бууруулах, иргэдэд учирч байгаа санхүүгийн бэрхшээлийг багасгахад бид ихээхэн анхаарч, ард иргэдээ эх орондоо бүхий л эмчилгээ оношилгоонд хамрагдах нөхцлийг
бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.


Ингэхийн тулд төв эмнэлгүүдэд шинээр тоног төхөөрөмж авах, шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийгээ дагаад боловсон хүчнийг бэлтгэх шаардлага гарч ирж байгаа юм. Тиймээс бид өнөөдрийн хэлэлцүүлгээрээ уг асуудлуудыг харилцан ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар цуглаад байна гэв.

Манай улсын эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээ дэлхийтэй хөл нийлж, эрхтэн шилжүүлэх, тархи мэдрэл, зүрх судасны нарийн ур чадвар шаардсан мэс заслуудыг нутагшуулан амжилттай хийж байгаа хэдий ч хүн амын дунд цөөн тохиолддог өвчлөлийг эмчлэх нөхцөл нь бүрдээгүй байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын багцад 500 сая төгрөгийг төсөвлөж, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний
зардлаас холбогдох журмын дагуу 5 хүртэлх хувийг олгодог юм.



Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны удирдлагууд, УИХ-ын Байнгын хороод, Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгэм, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

БНСУ-Д УРТ ХУГАЦААНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

БНСУ-Д УРТ ХУГАЦААНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДАХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын эрүүл мэндийн сангийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн цацраг идэвхит эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдийг урт хугацааны сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн гишүүд Олон Улсын Атомын Энергийн Газрын стандартын дагуу боловсруулсан цацраг идэвхт эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдэд тавигдах шаардлагыг эцсийн байдлаар хэлэлцэн, сонгон шалгаруулалтын зарыг 12 дугаар сарын 12-ний өдрийн сонин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд түгээхээр тохиролцов.